Иргэний зориг, Ногоон намынхан өнөөдөр их хурлаа хийнэ. Харин Ногоон намын зарим гишүүн “Иргэний зориг намтай нэгдэх нь Ногоон намыг устгах гэж байгаа хэрэг” хэмээн үзэж байгаа аж. тэд “Нам нэгдэх, нийлэх гэдэг нь хоёр өөр ойлголт. Хэрэв нэгдэж байгаа бол Ногоон нам устах нь. Хоёр нам нэгдэх нь намын үйл ажиллагааг зөрчлөө” хэмээн тодотгож байна. Мөн Ногоон намын зарим гишүүн намаа аврахын төлөө ажиллана гэдгээ мэдэгджээ. Ямартай ч дэрээх хоёр нам зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй нэгдэнэ. Тэд өнөөдөр 12 цагт “Чингис” зочид буудалд нэгдэх арга хэмжээгээ зохион байгуулахаар товложээ.
Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин