
Өнөөдөр дэлхийн дүрвэгсдийн өдөр. Энэ өдөрт зориулж Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун өнгөрсөн баасан гаригт үг хэлж, дэлхийн өнцөг буланд дайн дажин, хохирол гарзтай тулгарсанаас болж гэр орноосоо дайжиж явсан 15 сая дүрвэгсдийн хүнд байдлыг ойлгон тэдгээр иргэдийн асуудлыг дэлхий нийтээрээ анхааралдаа авахыг уриалжээ. Уг уриалгад “Дэлхийн дүрвэгсдийн өдрийг тэмдэглэхийг тохиолдуулан, нутаг усандаа буцаж байгаа дүрвэгсдийн тоо багасаж байгааг хүмүүс заавал анхаарах хэрэгтэй. 2005 онд нэг сая хүн эх орондоо буцсан бол 2009 онд 250 мянган хүн л буцсан нь 20 жил хугацаан дахь хамгийн бага тоо болно. Афганистан, Конго, Суданы өмнөд нутаг зэрэг газраар урт хугацааны турш байдал донсолгоонтой байгаа нь энэ үзэгдэл бий болсон шалтгааны нэг юм” хэмээжээ.
Б.Энхмандах