Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

Зургадугаар сарын 20

Зургадугаар сарын 20-ны баяр

Эцгийн баяр

Дэлхийн цөөнгүй оронд зургадугаар сарын гурав дахь ням гаригт Эцгийн өдрийг тэмдэглэдэг. Эхлээд Америкт үүнийг тэмдэглэж байлаа. Сонора Смарт буюу нөхөрт гарахын өмнө Додд (Sonora Smart Dodd) гэсэн нэртэй байсан эмэгтэй Эхийн баяраар сүмд мөргөл үйлдэж байсан 1909 оны тэр өдөр Эцгийн өдөр байх ёстой гэж боджээ. Эхийг нь нас барсаны дараа эцэг нь ганцаараа таван хүүхдээ хүмүүжүүлж байсан юм. Сонора эцэг нь ямар сайн хүн гэдгийг мэдүүлэх гэж тэрээр орон нутгийн захиргаанд хандсан ба тэд дэмжин Уильям Смартын төрсөн өдрөөр зургадугаар сарын 5-нд шинэ баярыг тэмдэглэх гээд амжаагүй учир түүнийг 19-нд хийжээ. Үүнийг дагаад удалгүй олон нутаг оронд энэ баярыг тэмдэглэх болсон байна. Охин нь эцэгтээ зориулсан энэ баярын цэцэг нь сарнай юм. Энэ өдөр эцэг нь амьд бол охид энгэртээ улаан сарнай зүүх ба хэрэв эцэг нь өөд болсон бол цагаан сарнай зүүн дурсдаг ажээ. АНУ-ыг дагаад уг баярын Их Британи, Нидерланд, Франц, Хятад зэрэг бусад орнуудад тэмдэглэх болсон байна.

Дүрвэгсэдийн олон улсын өдөр

Олон арван жилийн турш улс орон бүр дүрвэгсэдэд зориулсан дурсгалын өдрөө янз бүрээр тэмдэглэж иржээ. Тэднээс хамгийн алдартай нь 20-нд тэмдэглэгдэх Африкийн дүрвэгсэдийн өдөр байлаа. НҮБ-ын Ерөнхий  Ассамблей 2001 онд дүрвэгсэд ихтай Африкийн орнуудтай санаа нэгдэн энэ өдрийг Африкийн дүрэгсэдийн өдрийн хамт Олон улсын (World Refugee Day) болгон тэмдэглэж байхаар болсон байна.

Аргентины төрийн далбааны өдөр

Далбааны өдрийг (Dia de la Bandera) Аргентинд уг далбааг анхлан зохиосон Мануэль Белграны (Manuel Belgran, 3.06.1770 — 20.06.1820)  нас барсан өдөр тэмдэглэж иржээ.
Белграны төрсөн Розарио (Rosario)  хотод Төрийн далбааны долоо хоног явагдаж өнөөдөр тэр баярын гол үйл явдал хийгддэг. Розарио хотод төрийн далбаанд зориулсан асар том гэрэлт хөшөөг босгосон байна.
Аргентины тусгаар тогтнолын төлөөх 1810 оны тавдугаар сарын хөдөлгөөнд цэнхэр цагаан өнгийн малгайн зүүлтийг хэрэглэх болсон байна. Түүнийг 1812 онд албан ёсны бэлгэдэл болгожээ. Үүнээс хэдхэн хоногийн дараа ийм өнгөтөй үндэсний төрийн далбааг бий болгосон байна.
Цэнхэр ба цагаан өнгө нь тэнгэр болон Андын цасыг бэлгэдсэн хэрэг юм. 1918 онд уг туганд нарны зургийг нэмжээ. Энэ тавдугаар сарын нар (Sole de Mayo) нь Аргентины үндэсний бэлгэдэл ба 1810 оны тавдугаар сарын 25-ны  үүлтэй тэнгэрт нар гарч ирснийг сануулдаг. Тэр өдөр тусгаар тогтнолыг дэмжсэн олон нийтийн анхны жагсаал болжээ.

Үйл явдал

1837 ОН: Британийн хаан ширээнд Ганноверын удмын эрчүүдийн угсааны IV Георг ба IV Вильгельм нар залгамжлах эр хүн үлдээлгүй өөд болцгоосон учир 18 настай Виктория гүнж хаан ширээнд суулаа. Титэмлэх ёслол нь Вестминистерын шүрээт ламын хошуунд 1838 оны зургадугаар сарын 28-нд болжээ. Хааны ордоны зохион байгуулалт ба захиргааг тэрээр өөрийн асран хүмүүжүүлэгч бароны хатагтай Лейзенд даатгасан байлаа.Үйл ажиллагаанд нь түүний эхийн дүү Леопольд ба барон Штокмар тусласан ба дотоод асуудлаа вигуудын намын лидер Мельбурнд хариуцуулан ерөнхий сайд болгосон байв.
Английн түүхэнд Виктория хатан хаан Байлдан дагуулагч Вильгельм, VIII Генрих ба I Елизавета нартай эн зэрэгцэн бичигдсэн суут хаадынх нь нэг болсон байна. Түүний хаанчлал нь “викторианство”, викторианы цаг үе” “викторианчууд” гэсэн олон ойлголтыг гаргаж өгсөн билээ. Виктория төр барьж байсан 68 жилийн дотор Их Британи өмнө байгаагүйгээр улс төр ба эдийн засаг, соёлын цэцэглэлтийг хийсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж