
Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн баталсан хориг арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийн анхны алхам нь Америкийн энэ санаачилга боллоо.
Сангийн яамны тэргүүн Тимоти Гайтнерын онцолсноор Тегераны эсрэг авах хориг арга хэмжээг ойрын хоногуудад мэдэгдэхүйц өргөжүүлэх гэнэ. “Иран террорист байгууллагуудыг дэмжиж байгаатай бид тэмцсээр байна. Юуны түрүүнд “исламын хувьсгалын манаа” корпусын талаар бид анхаарлаа улам нэмэгдүүлнэ” гэж тэр хэллээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ Засгийн газрын тусгай комисс байгуулсан ба тэр нь Ираны эсрэг авч байгаа цээрлүүлэлтийн арга хэмжээнд хяналт тавих юм. Түүнийг зэвсэглэлийг тараан дэлгэрүүлэхгүй асуудал хариуцсан Төрийн департаментын тусгай зөвлөх Роберт Айнхорн даргалах юм байна.