Энэ долоо хоногийн эхний гурав хоногт Хятад өөрсдийн 1299 иргэнийг Киргизээс нүүлгэснээ мэдээлэв. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдээнд өгүүлсэн байна.
Сүүлчийн ес дэх онгоц Ош хотоос 148 хүнтэйгээр Урумч хотод лхагва гаригийн шөнө буужээ. “Гурав хоногийн ачаалалтай ажиллагааны явцад Хятадын ихэнх хүмүүс Ош хотоос буцаж ирцгээлээ. Үлдсэн хүмүүст тавих анхаарлаа бид бууруулахгүй” гэж Гадаад яамны төлөөлөгч Сунь Дали хэлсэн байна.
Хятадад гол төлөв эмэгтэйчүүд ба хүүхдүүд буцан иржээ. Киргизийн өмнөд нутагт гарсан үймээний улмаас хятад иргэдийн эд хөрөнгөнд ихээхэн хохирол учирчээ.
Холбоотой мэдээ