Суулт зарласан иргэдийн гэрийг дайрчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Суулт зарласан иргэдийн гэрийг дайрчээ

Өнөөдөр өглөө үүрээр Ланд круйзер 80 маркийн автомашинтай хүн талбай дээр суулт зарлаж байгаа иргэд рүү  гэнэт дайрч оржээ. Гэрт орон нутгаас ирсэн иргэд байсан гэнэ. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Б.Баатарпүрэвээс хэргийн талаар тодруулахад “Суулт зарлаж байсан иргэдийн гэр рүү машинтай хүн үүрээр дайрлаа гэсэн мэдээлэл ирсэн. Хэргийн газар ирэхэд гэрийг баруун талаас нь дайрсан байсан. Гэрт унтаж байсан иргэдээс зургаан хүн гэмтсэн байна. Одоо гэмтэл сосог судлалын үндэсний төвд үзүүлж байгаа. Жолооч эрүүл, архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Хэргийг мөрдөн байцаах газар шалгаж байгаа” гэв.

Г.Уянга: Би гадаа зогсч байтал машин шууд ороод ирсэн “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны үйл ажиллагааг дэмжсэн иргэд талбай дээр хоёр хоноод байна. Өнөөдөр үүрээр болсон явдлын талаар тус холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянгатай холбогдон тодрууллаа.

“Хөдөөнөөс ирсэн олон иргэн талбай дээр хоносон. Олон хүн гэрт багтахгүй учир би бусад эмэгтэйчүүдтэй хамт гадаа хоносон юм. Өглөө эрт гадаа зогсч байтал  Ланд круйзер 80 маркийн автомашинтай хүн шууд ирээд дайрсан. Хүмүүст хэлэх ч завдал болоогүй. Тэр хүн эрүүл байсан атлаа ийм хэрэг үйлдлээ. Би өмнө нь нэг ч удаа харж байгаагүй юм билээ. Одоо би Гэмтлийн эмнэлэг дээр байна. Нийт найман хүн гэмтснээс хоёр нь хүнд, зургаа нь зөөлөн эдийн гэмтэлтэй гэж байна” гэв. Энэ хэргийн талаар одоо цагдаагийн байгууллага мэдээлэл хийх гэж байна.

Х.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж