
Г.Уянга: Би гадаа зогсч байтал машин шууд ороод ирсэн “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны үйл ажиллагааг дэмжсэн иргэд талбай дээр хоёр хоноод байна. Өнөөдөр үүрээр болсон явдлын талаар тус холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянгатай холбогдон тодрууллаа.
“Хөдөөнөөс ирсэн олон иргэн талбай дээр хоносон. Олон хүн гэрт багтахгүй учир би бусад эмэгтэйчүүдтэй хамт гадаа хоносон юм. Өглөө эрт гадаа зогсч байтал Ланд круйзер 80 маркийн автомашинтай хүн шууд ирээд дайрсан. Хүмүүст хэлэх ч завдал болоогүй. Тэр хүн эрүүл байсан атлаа ийм хэрэг үйлдлээ. Би өмнө нь нэг ч удаа харж байгаагүй юм билээ. Одоо би Гэмтлийн эмнэлэг дээр байна. Нийт найман хүн гэмтснээс хоёр нь хүнд, зургаа нь зөөлөн эдийн гэмтэлтэй гэж байна” гэв. Энэ хэргийн талаар одоо цагдаагийн байгууллага мэдээлэл хийх гэж байна.
Х.Сүрэн