
Сүүлийн жилүүдэд Монголын кино урлаг идэвхтэй хөгжиж байгаа. Тэр ч утгаараа хошин урлагийнхан кино сабар луу хүч түрэн орох болсон. “Х-Түц” хамтлаг “Миний хөрш чөтгөр” гэх уран сайхны киног хоёр жилийн өмнө үзэгчдийн хүртээл болгож байсан бол удахгүй бас дахин нэг шинэ кино хийхээр зураг авалтаа эхэлчихсан байгаа аж. Тэгвэл хошин урлагийн “Шинэ үе” продакшн нь ч гэсэн шинэ киноны зохиолдоо орсон байна. Тэдний шинэ кино инээдмийн кино байх гэнэ. Энэ нь тус продакшны хийсэн гурав дахь бүрэн хэмжээний уран сайхны кино аж. Гэхдээ зохиолыг гадаадын киноноос хуулбарлаж байгаа юм байна. “Шинэ үе” продакшн нь урд нь “Буруу эргэлт”, “Үлгэрийн хайр” зэрэг киног хийсэн юм.
М.Урин