Ноён Ху Чуньху Ардчилсан намын даргатай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Ноён Ху Чуньху Ардчилсан намын даргатай уулзлаа

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, тус орны Намын хорооны Нарийн бичгийн дарга ноён Ху Чуньхуа тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтай уулзлаа. Уулзалтаар хоёр орны харилцаа, нам хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцаж санал солилцов. 
    Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг олон жилийн түүхэн харилцаатай, хэл соёл нэгт, хөрш зэргэлдээ гээд харилцааны эерэг нөхцөлтэй хоёр орны хамтын ажиллагаа сүүлийн үед өргөжин тэлж, ард иргэд нь улам ойртон нягтарч байгаа бөгөөд энэ нь урлаг соёлоор дамжин тод илэрч байгааг онцоллоо. Үүний хамт хоёр улсын харилцааны асуудлыг улам гүнзгийрүүлэх төрийн өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд амжилттай болж байгаа төдийгүй нам хоорондын ажил хэрэгч айлчлал ч улам өргөжиж байгааг тэмдэглэлээ. Саяхан БНХАУ-ын Коммунист намын урилгаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид тус намд айлчлал хийгээд ирсэнийг онцлон дурдлаа.

Хоёр орны парламент хоорондын харилцаа төдийгүй улс төрийн намуудтай харилцан ойлголцох, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх нь энэ удаагийн айлчлалын нэг чиглэл болж байгаа гэдгийг ноён Ху Чуньхуа ч онцлон тэмдэглэлээ. Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л хүрээнд өргөжин хөгжүүлэхэд улс төрийн намуудын харилцаа холбоо, харилцан итгэлцэл, түншлэл, ихээхэн чухал гэдэгт хоёр тал санал нэгтэй байгаагаа илэрхийлэв.
Уулзалтад УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарын Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүд байлцав. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж