АНУ эдийн засгийн өсөлт гурван хувь хүрэх шахав

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

АНУ эдийн засгийн өсөлт гурван хувь хүрэх шахав

АНУ-ын эдийн засаг 2010 оны дөрөвдүгээр улиралд 3,2 хувиар өссөн ба жилийн дүгээр 2,9 хувийн өсөлттэй байлаа. Энэ тухай АНУ-ын эдийн засгийн шинжилгээний товчооны хэвлэлийн мэдээнд өгүүлжээ. Харьцуулахад 2009 оны дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) үйлдвэрлэл 2,6 хувиар унасан байлаа.

Шинжээчид илүү өсөлтийг хүлээж байсан юм. Нийт 85 эдийн засагчийн консенсус-дүгнэлт 3,5 хувь гэж байлаа. Цэвэр экспорт  3,44 хувийн пунктыг ДНБ-д өгсөн байв. Энэ нь сүүлийн 30 жилийн дээд үзүүлэлт байлаа. Мөн хэрэглээний зардал дөрвөн жилийн дотор хамгийн ихээр өссөн байв.

Дөрөвдүгээр улирлын дүнгээр бүх бүтээгдэхүүн ба үйлчилгээний өртөг нь 13,38 их наяд ам.доллар болсон нь хямралын өмнөх 2007 оны дөрөвдүгээр улирлын дээд үзүүлэлтээс давсан байв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж