Террорын хэргийг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Террорын хэргийг илрүүлэв

Домодедово нисэх буудлын террорын хэргийг илрүүлжээ. Энэ тухай Оросын Мөрдөн байцаах товчоо албан ёсоор мэдэгдсэн байна.

Үүнээс илүү тодорхой зүйлийг уг алба хэлээгүй ба хожим дэлгэ­рэн­гүй мэдээлэл өгөхөөр амлажээ. Албан бус мэдээгээр мөрдөн байцаагчид сэжигтнүүдийг ил­рүүл­сэн ба харин тэднийг барьж чадаагүй ажээ. Террорын хариуц­лагыг Хойд Кавказын нууц дээ­рэмч­дийн бүлэглэлд тохлоо.

Мөрдөн байцаах товчоо энэ бямба гаригт 35 хүний амь насанд хүрсэн Домодедово нисэх буудалд хийгдсэн террорын хэргийг илрүүлснээ зарлав. “Домодевогийн аллагийн хэргийг илрүүлсэн” гэж уг албаны төлөөлөгч Владимир Маркин мэдэгдээд хэргийн талаар хожим тодорхой мэдээлэл өгнө гэсэн байна. “Интерфакс” агентлагийн хууль хяналтын бай­гуул­лага дахь эх сурвалж нь өгүүлснээр нисэх буудлын хэргийн сэжигтнүүдийг олж тогтоосон ба одоо тэднийг барих ажиллагааг явуулж байгаа ажээ. Тэр ажиллагаа хаана хийгдэж байгаа мөн ямар хүмүүс сэжигтэн болсон зэргийг тэрээр яриагүй гэнэ.

“Мөрдөн байцаалт нь элдэв мэдээлэл  мөрдөн байцаах ажилла­гаанд хор болох төвшинд очсон” гэдгийг өмнө нь өөр эх сурвалж хэлсэн байна. Бямба гаригийн 15.00 цагт Мөрдөн байцаах товчооны  хэвлэлийн алба бас нэг албан ёсны мэдээлэл тараав. Түүнд дэлбэрэлт үйлдсэн амиа золиослогчийн нэр хаягийг тогтоосон. “Тэр нь Хойд Кавказын нэгэн улсын уугуул 20 настай залуу. Мөрдөн байцаалт түүний нэрийг мэдэж байгаа боловч тодорхой нөхцөл байдлаас үүнийг хэлэх арга байхгүй” гэж хэвлэлийн албанаас мэдэгдээд аллага юуны түрүүнд гадаадын иргэдийн эсрэг чиглэгдсэн байлаа гэв.

Мөрдөн байцаах байгууллага ийнхүү аллагаас хойш анхны албан ёсны мэдэгдлээ хийлээ. Өмнө нь тэд эрүүгийн хэрэг нээсэн талаар л ярьж байсан юм. Албан ту­шаалт­нуудаас өөрийн нэрээр хам­гийн анх сенатын гишүүн Владимир Кула­ков  энэ аллагын талаар ярьж байсан ба тусгай албаныхан террорын талаар мэдээллийг өмнө нь авсан байсан гэжээ. “Москвад террор хийхээр илгээгдсэн хэсгүүд энд хамаатай юу гэдгийг би мэдэхгүй. Үнэндээ тэднийг Москвад явуулсан байсан ба заримыг нь шинэ оны өмнөхөн санаснаа гүйцээж чадахгүйгээр өөр газар боогдуулсан байлаа” гэж тэр ярьсан байв. Өнгөрсөн лхагва гаригт “урьдчилсан дүгнэлтээр энэ аллагад Чечень хамаагүй” гэж Владимир Путин хэлсэн байв. Дараагийн өдөр нь  Ингушетийн тэргүүн Юнус-Бек Евкуров аллагад Хойд Кавказын нууц байдалд байгаа дээрэмчид хамаатай гэжээ.

Хэвлэл мэдээллээр “Ногайн суман” гэх Ставрополийн вахха­бистууд хамаатай гэж байсан юм. Аравдугаар сард тэдний гурван хүнийг Москвад илгээсэн гэж хэвлэл мэдээлж байсан боловч тусгай албаныхан тэдний ул мөрөөр орж чадахгүй байжээ. Арванхоёрдугаар сарын 31-нд Кузминка дахь буудлагын клубын зочны байранд түрээсээр амьдарч байсан алан хядагчдын нэг эмэгтэй санамсаргүйгээр бөм­бөгөө дэлбэлсний дараа л чекистууд тэдний мөрөөр оржээ. Үүний дараа нэг амиа золиослогч эмэгтэйг Волгоград хотод барьсан байв. Энэ бүлгийн дөрвөн хүнийг хайж байсан ба тэднийг энэ хэрэгт сэжиглэж байв. Хожим тэр бүлгийн гишүүн Виталий Раздобудько аллагыг хийсэн гэж сэжиглэж байсан нь ДНК-ийн шинжилгээгээр хамаагүй нь тогтоогджээ.

Тэрээр өнгөрсөн оны арав­дугаар сард эхнэрийн хамт сураггүй болсон байв. Хожим түүнийг аллагыг зохион байгуулагч байж магадгүй хэмээн мэдээллийг нь Хойд Кавказын тусгай албаныханд хүргүүлжээ.

Харин Мөрдөн байцаах тов­чооны саяын мэдэгдэлд тэр групп нь Домодедово дахь аллагатай холбоогүй, тэд шинэ жилээр Москвад аллага хийхээр бэлтгэж байсан гэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж