Америкийн трейдер жилдээ таван тэрбумын орлого олжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Америкийн трейдер жилдээ таван тэрбумын орлого олжээ

Хеж-сангийн менежер, хөрөнгө оруулалтын Paulson & Co компанийн удирдагч Жон Полсон 2010 онд таван тэрбум гаруй ам.долларын ашиг олсон гэж The Wall Street Journal бичлээ. Полсон гурван жилийн өмнө орлогоороо тогтоосон дөрвөн тэрбумын амжилтаа ийнхүү эвджээ. 

Полсонаас гадна хөрөнгө оруулалтын Appaloosa Management компанийн Дэвид Теппер, Bridgewater Associates-ийн тэргүүн Рэй Далио нар тус тус хоёр ба гурван тэрбумын орлого олжээ.Мөн ийм хэмжээний орлого Renaissance Technologies LLC компанийн Жеймс Саймонс нарт байгаа гэнэ. Эд нар түүхий эдийн өсөлт дээр амжилттай тоглож чаджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж