”SweetYmotion” Чикагод тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

”SweetYmotion” Чикагод тоглолтоо хийнэ

АНУ-д долоон жил уран бүтээл туурвиж байгаад ирсэн "Sweetymotion"
хамтлаг эх орондоо ирээд өөрсдийн  бие даасан дөрөв дэх цомог
"Sweetymotion"-г танилцуулан "Number one" тоглолтоо фенүүддээ өргөн
барьсан билээ. Монголын рок, попын ертөнцөд "Emotion" нэрээр олны танил
болсон тэд хамтлагийн бүрэлдэхүүнээ гурав болгон "Sweetymotion"   шинэ
нэрээрээ эх нутагтаа хийсэн анхны тоглолтоороо бут авсан.
Харин тэд дахин АНУ-г зориод байгаа бөгөөд ирэх хоёрдугаар сарын 12-нд Чикаго хотноо тоглолтоо хийх болсон тухайгаа facebook-тээ мэдээлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж