Ерөнхийлөгч УИХ дээр хаалттай мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч УИХ дээр хаалттай мэдээлэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсний нэг жилийн ой өнөөдөр тохиож байна. Тангараг өргөсний нэг жилийн ойгоор ямар нэг ёслолын арга хэмжээ төлөвлөөгүй бөгөөд Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр үг хэлэх аж. Үндэсний аюулгүй байдлын зарим сэдэв, ашигт малтмалын ордуудыг хэрхэн ашиглах зэрэг тулгамдсан асуудлаар хэлэх бололтой байгаа үгийг зөвхөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд л сонсох учир хаалттай болох юм байна.
Мөн 15.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимоор хуралдаж Ерөнхийлөгчийн мэдээллийг сонсох ажээ. Тавантолгойн ордыг ашиглах, төмөр замын бодлого зэрэг сэдвээр мэдээлэл хийх бололтой байна.
                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж