Justin Bieber хагас нүцгэлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Justin Bieber хагас нүцгэлэв

Өсвөр насны охидын шүтээн болоод буй дуучин Justin Bieber сэтгүүлп зориулан нүцгэн цээжээ гарган зураг авалт хийлгэжээ. Тэрбээр цамц өмсөлгүй хүзүүн дээгүүрээ зангиагаа тохон том ах нар шигээ зургаа авахуулсан байна.

Тэрбээр “Би нэгэн охинд сайхан харагдахыг хүсч байна” гэж хэлсэн ба тэр охин нь Selena Gomez хэмээн таамаглаад байна. Тэд өнгөрсөн оны сүүлчээс эхлэн болзож байгаа хэмээн хэвлэлүүдээр бичигдэж эхлээд байгаа ба ихэнх цагийг хамтдаа өнгөрөөдөг болоод байгаа аж.

Энэхүү ярианаас үүдэн 18 настай Selena Gomez Justin Bieber-ын фэн охидуудын элдэв мессэжэнд дарагдаад байгаа ба twitter-т түүн рүү зохимжгүй үгээр дайрч эхлээд байгаа аж.

Н.Наран

ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж