Викториа Бекхам фэнг-шүйгийн фэн

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Викториа Бекхам фэнг-шүйгийн фэн

Ихэмсэг төрх, загварлаг хувцаслалтаараа ялгаррдаг Викториа Бекхам дөрөв дэх хүүхдээ төрүүлэхээр хүлээж байгаа. Тэрбээр гэртээ зүгээр сууж, цагаа үрэхийг хүсэхгүй байгаа ба Лондон болон Лос-Анжелос дахь гэрийнхээ дотоод заслыг өөрчилж, дахин тохижуулж байгаа гэнэ.

Тэрбээр фэнг-шүйгийн тусгай зөвлөгч хөлслөөд байгаа ба гэртээ муу энерги үүсгэх юу ч үлдээхгүй хэмээн ярьжээ.

Түүний хэвлэлийн төлөөлөгч “Викториа фэнг-шүйгийн жинхэнэ фэн. Тэр бүх зүйлд фэнг-шүйгийн дүрмийг дагахыг хичээдэг” хэмээжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж