Чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө

Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг өрнөж хуулинд гадаад нэр орох нь тийм ч зүйтэй биш хэмээн зарим гишүүн үзэж байгаагаа илэрхийллээ. “Инноваци” хэмээх үгийг Монгол хэл дээр буулгах тухай дараагийн хэлэлцүүлгийн үед анхаарлаа хандуулахаар боллоо. Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэх талаар төслөөр оруулж ирсэнийг гишүүд дэмжсэн бөгөөд дараагийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр оруулан зарчмын зөрүүтэй санал гаргалгүйгээр дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын хэлэлцүүлэг хүлээлт дагуулж байсан боловч өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэлгүй УИХ-ын чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.  

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж