Usher Rihanna хоёр хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Usher Rihanna хоёр хамтран ажиллана

R&B дуучин Usher цаашид хийх уран бүтээлийнхээ талаарь ярьжээ. Тэрбээр Jay-Z, Rhianna нартай хамтран ажиллахаар болж байгаа гэнэ. Урд нь Usher Jay-Z-тэй хамтран ажиллаж байсан бөгөөд дахин хамтран ажиллах болсондоо таатай байгаа аж.
Usher цаашдын уран бүтээлийнхээ талаар “Би болон Rihanna. Бид хамтран ажиллах талаар ярилцсан. Энэ нь анх удаа ярилцаж байсан бол биш. Бид өмнө нь олон удаа хамтран уран бүтээл хийх талаараа ярилцаж байсан. Харин одоо ажил хэрэг болох цаг нь ирсэн. Rihanna бол орчин үеийн хүчирхэг дуучдын нэг. Тиймээс түүнтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Бидний хамтын бүтээл амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн Лондонгийн нэгэн Фм-д ярилцлага өгөхдөө хэлжээ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж