Киргизстан дахь хүчирхийллийн талаар ярьж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Киргизстан дахь хүчирхийллийн талаар ярьж байна

Киргизстан дахь хүчирхийллийн талаар ярьж байна

Узбекистаны зүүн бүсэд байдаг Андижан хотын эмнэлгийн орон дээр 65 настай Хикматулло Урунбаев хэвтэж байна. Тэр Киргизстаны Ош хотод амьдарч байсан узбек угсаатан бөгөөд “CNN” агентлагын сурвалжлагчтай мэндлэхээр гараа өргөхөд нь нүдэнд нь нулимстай байлаа. Хэдэн өдрийн өмнө Киргизийн буучний буудсан сум түүний биеийг онохдоо ясыг нь дайрч гэмтээсэн бөгөөд одоо хүртэл янгинаж өвдөж байна гэж ярьж байна. Тэрээр өнгөрсөн пүрэв гаригт Киргиз эрчүүд түүний гэрт орж түүнийг буудаад Киргизстанаас гарч яв гэж тушаагаад гэрийг нь шатаасан гэж ярьж байна. Тэд “Киргизстан бол Киргизүүдийнх. Энд узбекууд байх ёсгүй” гэж хашгирч байсан гэж Киматулло ярьж байна.

Энэ бол олон мянган Узбек иргэдийг Киргизстаныг орхин гаргахад хүргэсэн хүчирхийллийн дүр зураг гэж Олон улсын улаан загалмайн хороо ярьж байна. Одоогийн байдлаар 100,000 гаруй хүмүүс хөрш Узбекистанруу дүрвэж ирээд байгаа бөгөөд янз бүрийн айдас хүрэм гэмт хэрэг, хүчирхийллийн талаар ярьж байна. Эмнэлгийн яаралтай эмчилгээний тасгийн хажуу талын өрөөнд байгаа Эркинтэй “CNN” агентлагийн сурвалжлагч уулзаж юу болсныг тодрууллаа. Тэр Киргизийн бүлэглэлүүдэд зодуулснаасаа болж бараг ярьж чадахгүй байв. Эмч нар түүний гавлын яс болон эрүүний яс цуурсан гэсэн бөгөөд түүний хоолойг чих хүртэл нь хутгаар эсгэсэн байв. Зарим хүнийг үхэг гээд орхихынхоо өмнө гэмт бүлэглэлүүд тамласан бололтой баримтууд гарч ирж байна. Эркиний бэлгэ эрхтэнрүү нь буцалсан ус асгаж шалзалсан байна гэж эмч нар хэлж байна. Энэ мэтчилэн аймшигтай явдлыг нүдээр харсан биеэр туулсан, амьд үлдсэн гэрчүүдээр Узбекистаны эмнэлгүүд дүүрч байна. Дан ганц эрчүүд ч хүчирхийлүүлээгүй. Узбек эмэгтэйчүүдийг Киргизийн гэмт бүлэглэлүүд хүчиндсэн талаарх гэрчийн ярианууд гарч ирж байна. Киргизстаны хилийн ойролцоо байдаг Жала Кудук хотын эмнэлэгт сурвалжлагч нар шоконд орсон эгч дүү хоёртой таарсан. Тэд нэрээ хэлж, нүүрээ гаргахгүй байхыг хүсэн ярилцлага өгсөн. “Биднийг кафед аваачаад эрчүүдээс маань тусгаарласан. Дараа нь эгч бид хоёрт хутга тулгаж байгаад хүчиндсэн. Тэд үүнийгээ гар утсаар бичээд инээлдэж байсан” гэж ярьж байв. Энэ бол Киргизстанд сүүлийн долоо хоног болж байгаа хүчирхийллийн зах зухаас гарч ирж байгаа баримт бололтой гэж “CNN” агентлаг мэдээлж байна.

Т.БАДРАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж