Cheryl Cole нөхөртэйгээ эргээд суух уу?

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Cheryl Cole нөхөртэйгээ эргээд суух уу?

X Factor-ын шүүгч Cheryl Cole гурван жил хагас хамтдаа амьдарсан алдарт хөлбөмбөгч, Chelsea-гийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчдын нэг нөхөр Ashley Cole-оос өнгөрсөн онд сүр дуулиантай салсан билээ.

Харин хосууд өнгөрсөн ням гаригт хуучин гэртээ уулзсан байна. Дотны найзынх нь ярьснаар тэд эргэж нийлж магадгүй бөгөөд хосуудын харилцаа тун нааштай болоод байгаа аж.

Дуучин  Cheryl Cole нөхрийнхөө гэр бүлээс гадуурх харицааг тэсвэрлэхээ байсан учраас салахаар шийдсэн хэмээн ярьж байсан ба салалтын дараахнаас бүжигчин Derek Hough нэр холбогдож, хэвлэлүүдээр бичигдээд байсан юм.

Тэд өөрсдийн харилцааг дотны найзаас өөр зүйлгүй хэмээн мэдэгдэж байсан ч тэврэлдэж, үнсэлцэж буй олон зураг нь нийтлэгдэж байсан.

Мөн Ashley Cole ч олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож, шар хэвлэлийн хуудсыг папараццийн зургаараа дүүргэж байсан билээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж