Конгоос энхийг сахиулагчдыг гаргаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Конгоос энхийг сахиулагчдыг гаргаж эхлэв

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Rebecca Blackwell

НҮБ энхийг сахиулагч нараа Конгоос татаж эхэлжээ. Ойрын хоногуудад 230 энхийг сахиулагч нар тус улсыг орхин гарцгаана.
Конгийн ерөнхийлөгч Жозеф Кабилагийн хүсэлтээр зургадугаар сарын 30 гэхэд тус оронд тогтмол үндэслэлээр байрлаж байсан 2000 орчим энхийг сахиулагчид гэртээ харьцаах гэнэ.
Зургадугаар сарын 30-нд Конго тусгаар тогтнолынхоо 50 жилийн ойг тэмдэглэх учир энэ өдрийг сонгон авсан аж.
НҮБ-ын Конго дахь үйл ажиллагаа нь 2011 оны дунд үе хүртэл үргэлжлэх ба энэ хугацаанд цэрэг, цагдаагийн 21 мянган ажиглагчид тус оронд байх ёстой. Энхийг сахиулагчид тус орноос гарч байгаа нь иргэний дайны шинэ эхлэлийг үүсгэж магадгүй гэж НҮБ сануулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж