Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Хүүхдийнх биш бизнес

ФОТО: PHOTOS.COM/EAST NEWS

Оросын гурван бизнесмений нэг нь өөрийн бизнесдээ үр хүүхдээ татан оруулах сонирхолтой болжээ. Хөрөнгө нь 50 сая ам.доллараас илүү, жилийн эргэлт нь 100 сая хүрдэг бизнесменүүдийн дунд асуулга явуулсан UBS ба Campden Research компаниудын дүгнэлт ингэж гарлаа. Тэдний 56 хувь нь одоохондоо бизнесдээ хамаатан саднаа оруулдаггүй гэнэ. Бизнесменүүдийн 72 хувь нь гэрбүлийн гишүүд нь өөрийн гэсэн тусгаарласан хөрөнгө байхгүй бөгөөд ирээдүйд ч тэднийг ажилдаа татахгүй гэжээ.
Оросын бизнесменүүд өөрсдийн хүүхдүүдийг бизнестээ оруулахгүй байгаад хэд хэдэн шалтгаан байна. “Тэдний ихэнх нь хэтэрхий залуу мөн 80 орчим хувь нь ирээдүйд эцгийнхээ бизнест оролцохоос үл хамааран дотоод гадаадад чанартай сургуулиудад суралцаж байна. Хоёрдугаарт, олон бизнесменүүд өөрийн бизнесийг тогтворгүй эдийн засаг ба авлигын орчинд босгож байгаа учир эхний бэхжилтын үедээ явж байна. Мөн түүнчлэн энэ удаагийн даяарчлалын хямрал олон бизнесменүүдийг асуудлаа өөрсдөө шуурхай, бусдын оролцоогүйгээр хийхэд хүргэжээ. Тэдний ихэнхэд нь бизнесээ шилжүүлэхтэй холбоотой дүгнэлт гаргаха, бодох цаг байхгүй байна гэж судалгаа харууллаа. Гуравдугаарт, тэд өөрсдийн хүүхдийн бие даасан сонголтыг дэмждэг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж