Tom Hooper Оскарын эзэн болоход нэг шат ахилаа

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Tom Hooper Оскарын эзэн болоход нэг шат ахилаа

Ирэх хоёрдугаар сарын 27-нд кино урлагийн хамгийн том наадам Оскарын эзэд тодроно. Энэхүү наадмын шилдэг найруулагчийн төрлын ялагчийн ерөнхий прогнозыг гаргадаг хэмээн үнэлэгддэг “Directors Guild’s Awards” өнгөрсөн бямба гаригт шилдгүүдээ тодрууллаа.

Энэхүү наадмын шилдэг найруулагчийн шагналыг хатан хаан II Элизабетын эцэг VI Жорж хааны бодит амьдралыг өгүүлсэн "The King"s Speech" киногоороо найруулагч  Tom Hooper хүртлээ. Ингэснээр тэрбээр энэ жилийн Оскарын эзэн болох хамгийн магадлал өндөртэй хүнээр тодроод байна.

Tom Hooper ээждээ баярлаж байгаагаа илэрхийлээд “Нэг удаа гэртээ ирэхэд ээж маань би чиний дараагийн киног олчихлоо гээд надад VI Жорж хааны түүхийг уншиж өгсөн. Тэгээд л би  энэхүү кино бүтээхээр шийдсэн. Тиймээс ээждээ маш их баярлалаа” хэмээжээ.

“Directors Guild’s Awards” нь энэ жилийг оролцуулалгүй 62 удаа шилдгээ тодруулаад байгаа энэхүү наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн ялагч,  Оскарын шилдэг найруулагчийн ялагч хоёр түүхэндээ ердөө зургаан удаа зөрж байсан аж.

Шилдэг найруулагчийн шагналын төлөө түүнтэй “Алтан бөмбөрцөг”-өөс шагналын хур буулгасан "The Social Network" киноны найруулагч David Fincher “Black Swan” киногоороо найруулагч Darren Aronofsky, “Inception” киногоороо найруулагч Christopher Nolan нар нэр дэвшин өрсөлдсөн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж