Италичууд цахилгаан мотоцикль бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Италичууд цахилгаан мотоцикль бүтээжээ

Он удаан жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн CRP компани анх удаагаа Италид үйлдвэрлэсэн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй eCRP мотоциклио танилцуулав.

CRP компани 1970-аад оны үеэс эхлэн “Формула-1”-ийн автомашины эд анги үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд энэ удаад эдийн засагт хэмнэлттэй, байгаль орчинд хор нөлөөгүй цахилгаан мотоцикль үйлдвэрлэсэн нь энэ юм. eCRP нь хос Agni 95 DC мотортой, дээд хурд нь 200 км/цаг бөгөөд ердөө 160 кг жинтэй ажээ. Харин үнийн тухайд 40 мянган евро байх гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж