
Ноён Стивен Барнетт хэлсэн үгэндээ манай улстай хийж байгаа төсөл хөтөлбөрөө амжилттай үргэлжлүүлэх хүсэл сонирхолтой байгаа боловч имфляц өсөж, санхүүгийн зах зээл хүндрэлтэй болж байгаа энэ үед төр засгаас авч байгаа улс төрийн шинжтэй шийдвэрүүд нь хүндрэл үүсгэж байгаа гэдгийг онцолсрн байна.
Тэрээр санхүүгийн зах зээлийн аливаа хүндрэл бэрхшээлийг даван гарахын тулд Төсвийн тогтвортой байдлыг хангах, дунд хугацааны төсвийн хүрээний зарлагын өсөлтийг багасгах, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлах, мөнгөний бодлогыг чангаруулах, банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг хийх гэсэн тодорхой таван саналыг ажил хэрэг болгох сонирхолтой байгаагаа Тэргүүн шадар сайдад танилцууллаа.
Г.Дарь