Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын нэрийн хуудас болж, тив дэлхийд энх тайван, эвлэрэл тогтоох үйл хэрэгт хүчин зүтгэж байгаа энхийг сахиулагчдыг үдэн гаргах, жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, дэд дарга, бригадын генерал Б,Баярмагнай болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, энхийг сахиулагчид, тэдний ар гэрийнхэн оролцов.

Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл болсон эдгээр 264 цэргийн албан хаагчид нь Чад Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай MINURCAT энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хоёрдугаар ээлжийн энхийг сахиулагчид юм. Цэргийн багт 34 анги байгуулагаас шалгарсан шилдэг цэргийн албан хаагчид  багтсан бөгөөд тэдний 51 хувь нь өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан туршлагтай цэргийн албан хаагчид багтсан байна. Чад улсад үүрэг гүйцэтгэж байгаа нэдүгээр ээлжийн 264 цэргийн албан хаагч  өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн зургаан сар үүрэг гүйцэтгэсэн бөгөөд  хоёрдугаар ээлжтэй ээлж хүлээлцэн, энэ сарын сүүлчээр эх орондоо ирэх юм байна.

Дашрамд дуулгахад, тус улсад  энхийг сахиулах ажиллагаа 2007 оноос эхэлсэн ба Чад Улсын зүүн хэсэгт төвлөрөөд байгаа дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, бүс нутагт аюулгүй байдлын зохистой орчин бүрдүүлэх зорилготой явагдаж байгаа аж.  Манай цэргийн алба хаагчид энэ удаа ажиллагааны районд умард секторыг бие даан хариуцах бөгөөд өөрийн хариуцлагын бүсэд байгаа дүрвэгсдийн хуаранд НҮБ, Төрийн болон Төрийн бус байгууллагуудаас үзүүлэх хүмүүнлэгийн ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, тэдний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын өмч, хөрөнгийг хамгаалах зэрэг үндсэн үүргийг гүйцэтгэхээрээ ихээхэн онцлогтой гэнэ.

Түүнчлэн цэргийн баг анх удаагаа бие дааж хүнс, хүн эмнэлэг, ар талын хангалтыг зохион байгуулах болсон нь манай цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүнд асар өндөр үүрэг хариуцлагыг хүлээлгэж байна гэж Батлан хамгаалах яам, зэвсэгт хшүчний жанжин штабаас дүгнэж байгаа аж. Чад Улс нь байгаль, цаг агаарын хувьд манай улсаас эрс өөр, хуурай, халуун орны уур амьсгалтай, хоёр улиралтай, хойд талаас цөлийн элсэн шуурга болдог, хойд хэсгээр нам дор газартай, элсэрхэг газар нутагтай учраас цэргийн багийн үүрэг гүйцэтгэгчдээс сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилт, асар их тэсвэр хатуужил, мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан үйл ажиллагаа болох юм байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж