“The Rite” айдаст автуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

“The Rite” айдаст автуулж байна

Өнгөрсөн долоо хоногийн Хойд Америкийн box office-ийг Оскарын шагналт жүжигчин Anthony Hopkins-ын гол дүрд нь тоглосон ад чөтгөрийн тухай трилер кино болох “The Rite” тэргүүлжээ. Warner Bros-ын бүтээл энэхүү адал явдалт кино өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийсэн ба гурарвхан хоногийн дотор 15 сая долларын ашиг олж, бусад кинонуудыг бут цохин гарч ирлээ. Энэхүү киэо зөвхөн АНУ, Канадад нээлтээ хийгээд байгаа ба дараа сараас бусад орнуудад гарч эхлэх юм.

Харин өмнөх долоо хоногт нэгдүгээр байрт жагсаж байсан “No Strings Attached” романтик инээдмийн кино тэргүүлэх байраа алдаж хоёрдугаар бичигдлээ. Уг кинонд Оскарт нэр дэвшээд буй жүжигчин Natalie Portman тоглосон ба энэ жилийн шилдэг эмэгтэй жүжигчний шагнал түүнийх болно хэмээн мэргэжилтнүүд таамаглаад байгаа юм. Тэрбээр “Black Swan” киноны дүрээрээ нэр дэвшээд байгаа билээ.

Оскарт 10 төрлөөр нэр дэвшиж, шуугиан тариад буй “The King"s Speech” жагсаалтын дөрөвт орсон бол “Black Swan” зургадугаар байрт оржээ.

Оскарт нэр дэвшсэн бүтээлүүд албан ёсоор зарлагдсантай холбоотойгоор зарим кинонууд нээлтээ хийгээд багагүй хугацаа өнгөрсөн чамгүй ашиг олсоор байна. Эрэгтэй туслах дүрийн төрөлд нэр дэвшээд буй “The Fighter” дөрвөн сая гаруйхны орлого олж, наймдугаарт бичигджээ.

1.    “The Rite” $15,005,000
2.    “No Strings Attached” $13,650,000
3.    “The Green Hornet” $11,500,000
4.    “The King"s Speech” $11,102,276
5.    “True Grit” $7,600,000
6.    “The Dilemma” $5,475,925
7.    “Black Swan” $5,100,000     
8.    “The Fighter” $4,055,000
9.    “Yogi Bear” $3,165,000
10.    “TRON: Legacy”  $2,543,000
11.    “Tangled” $2,523,000
12.    “Little Fockers” $2,502,000
13.    “Blue Valentine” $1,167,861
14.    “From Prada to Nada” $1,100,000
15.    “Season of the Witch” $734,000
16.    “The Company Men” $688,374
17.    “The Way Back” $579,015
18.    “Biutiful” $450,000
19.    “Kaboom” $14,000

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж