
Энэхүү цомогт энэ сарын эхээр цацсан Dr. Luke болон Max Martin нарын хамтран ажилласан "Hold It Against Me" сингл нь багтаж байгаа ба өөр алдартай дуучидтай хамтран дуулсан олон уран бүтээл орж байгаа аж.
Мөн уг цомогт багтсан дуунуудын клип тун өвөрмөц шийдэлтэй, дуучин бүсгүй өөрийн секси, дур булаам байдлаа илтгэсэн бүжиг бүжиглэсэн тухай бүжгийн найруулагч Jonas Akerlund дурьдсан байна.
2008 онд гаргасан “Circus” цомгоос хойш гарч байгаа энэхүү цомог нь нэмэлт тайлбар, зураг, дууны үг зэргийг багтаасан товхимолыг өөртөө агуулсан ба гурваас дөрвөн бүрэн хэмжээний трак багтжээ.
Дуучин бүсгүй менежер Adam Leber “Бид цомгийн ажлаа хугацаанд нь дуусгахаар маш эрчимтэй ажиллаж байгаа. Цомгийн хавтас болон хавсралт номонд орох зургийн зураг авалт дундаа ороод байгаа. Удахгүй зарим зургаас нь та бүхэндээ хүргэнэ.
Дууны бичлэг ерөнхийдөө дууссан. Одоо дахиж хянах, засах ажлууд хийгдэж байгаа. Хамтран ажилласан олон уран бүтээлчдийн мэдээллийг мөн бэлтгэн оруулах гэж байгаа. Мөн цацагдаж эхлээд Billboard-ын жагсаалтыг тэргүүлсэн "Hold It Against Me" дуунд клип хийхээр ажиллаж байна. Цомгийн нээлт гэхэд дуусаж та бүхний хүртээл болно” хэмээжээ.
Харин дуучин бүсгүй “Миний дуунуудыг сонсож, саналаа өгч, шилдгээр тодорхойлдог фэнүүддээ маш их баярлалаа. Та бүхэн надад эрч хүч, урам зориг хайрладаг. Би та нартаа бүгдэд чинь хайртай. Шинэ цомгоороо та бүхний хүсэн хүлээсэн тэр зүйлийг өгөхийг хүссэн. Маш чадварлаг багаар ажилласан учраас та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн байна.
Энэ жил түүнийг дуучин Lady Gaga-гийн хаанчлалыг төгсгөж, хуучин байр сууриа эзэлнэ хэмээн хөгжим судлаачид таамаглаад байгаа ба удахгүй дахин нэг шинэ синглээ сонсогчдын хүртээл болгох аж.