
Сайд хэвлэлийнхэнтэй уулзах үеэр “Хүний амь нас хөнөөж буй гэмт хэргийн 10 хувь нь согтуу хүмүүс үйлдэж буйг тогтоосон бөгөөд энэ тоо баримт нь согтууруулах ундааг амралтын өдрүүдэд хориглох, хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах үндэслэл болж байгаа юм” гэж мэдэгдсэн аж. Тогтоосон журмыг зөрчсөн тохиолдолд тэдгээр үйлчилгээний газруудыг хаах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдээлсэн байна.
Энэ шийдвэрийн дагуу дэлгүүр, мухлагууд даваа гаригаас пүрэв гариг хүртэл оройн 22 цаг хүртэл согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрч байгаа аж. Томоохон дискотек, баарууд жирийн өдрүүдэд шөнийн 24 цаг хүртэл, бямба, ням гаригт шөнийн 2 цаг хүртэл ликёрын төрлийн ундаагаар үйлчилгээ хийхийг зөвшөөрч байгаа юм байна.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг