
“Сонгинохайрхан” тооцооны төв нь СХД-ийн хуучнаар 5-р авто баазын зүүн талд Сансар үйлчилгээний төвийн 2-р давхарт байрлаж байгаа ба хадгаламж нээсэн харилцагч бүрт хадгаламжийн дэвтэр үнэгүй олгож, Монголдоо хамгийн хямд гадаад гуйвуулгын урамшууллыг харилцагчиддаа хүргэхээс гадна шинэ харилцагчиддаа гарын бэлгээ гардуулж байна.
Дүүргээрээ овоглосон “Сонгинохайрхан” тооцооны төв чадварлаг хамт олон тохилог, тав тухтай орчинд, санхүүгийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай харилцагчиддаа хүргэх юм.
Өргөжүүлэн тэлсээр буй ХХБ-ны салбар, тооцооны төвүүд ирэх туулай жилд улам олшрон, олон арван салбарууд үүдээ нээж, өрхөө татахаар бэлтгэлээ хангаж байна.