Перкинсийн хувьд тоглолт дууслаа

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Перкинсийн хувьд тоглолт дууслаа

“Бостон Селтикс” багийн төвийн тоглогч Кендрик Перкинс баруун өвдгөндөө хүнд бэртэл авч, цувралын зургаа дахь тоглолтыг орхисноор талбайд эргэн гарч ирээгүй бөгөөд магадгүй түүний хувьд шигшээ тоглолт дууссан бололтой.

Ордноос тэрбээр бусдын тусламжтайгаар гарч явахад баг нь олон онооны зөрүүтэйгээр ялагдал хүлээж, цуврал 3:3 болон тэнцсэн билээ. Будагтай талбай дээрх түүний хамгаалалт багийн нөхдөд нь ихээхэн үгүйлэгдэж байгаа нь илт байлаа.

Харин одоо тэрбээр багийн амжилтанд биш өөртөө санаа зовох шаардлагатай болоод байна. Түүний өвдөгний бэртэл нэлээд хүнд байж магадгүй байгаа бөгөөд ямартай ч “Би тоглолтыг хажуугийн суудлаас үзэхээр болсон” гэж сэтгүүлчдэд хэлжээ.

Мөн түүгээр ч зогсохгүй хэзээ талбайд эргэн гарч ирэхээ мэдэхгүй байгаа, цуврал долоо дахь тоглолт болсны дараа Бостон хотруу буцаж MRI шинжилгээ өгөх юм байна.

“Одоо бид залуустаа илүү сайн тоглохыг хүсэх л үлдлээ” гэж Перкинс хэлжээ.

Түүний оронд багийн дасгалжуулагч Док Риверс довтлогч Глен Дэвис эсвэл Рашийд Уоллосыг гаргах боломжтой. Зургаа дахь тоглолтын сүүлийн хагасыг Дэвис гараанаас эхлүүлж, Уоллос сэлгээнээс оролцож байсан. Мөн холын зайн шидэлттэй довтлогч Брайн Скалабринэг талбайд гарах боломжтой тоглогчдын нэрсийн жагсаалтанд оруулах ажээ.

Харин өрсөлдөгч багийн төвийн тоглогч Байнумын бэртэл ч харьцангуй гайгүй байгаа бөгөөд зургаа дахь тоглолтод ачаалал бага авсан учир шийдвэрлэх тоглолтод олон минут тоглох боломжтой. Мөн дээрээс нь сүүлийн тоглолт учир байгаа бүхнээ гаргана гэж тэрбээр хэлсэн байна.

Б.Ялалт

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж