Их мастер Б.Мөнгөнтуул эхний хожлоо авчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Их мастер Б.Мөнгөнтуул эхний хожлоо авчээ

ОХУ-ын нийслэлд жил бүрийн эхээр зохиогддог шатрын уламжлалт фестивалийн хүрээнд явагдах эрэгтэй болон эмэгтэй залуу их мастеруудын, нээлттэй, оюутан, сурагчдын, бодлого бодолтын зэрэг олон төрлийн тэмцээн нээлтээ хийлээ. Энэ удаагийн тэмцээн 1300 гаруй шатарчин оюун ухаанаа уралдуулж байгаа байна. 40 гаруй орны 582 шатарчин өрсөлдөж байгаа нээлттэй тэмцээнд өрсөлдөж буй манай тамирчин их мастер Д.Шаравдорж, олон улсын мастер Ц.Батчулуун, сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул нар эхний тавилдаа ялалт байгуулсан бол спортын мастер С.Ган-Од тэнцэж, ФИДЕ мастер Н.Төвсанаа хожигджээ. Харин А.Костенюк, Жао Сюэ, В.Гунина, О.Гиря, Б.Мөнгөнтуул, Л.Галонян, И.Завадска, К.Амбурцова, А.Кашлинская, М.Фоминых нарын залуу их мастеруудын тойргийн тэмцээнд өрсөлдөж буй манай шатарчин эхний тавилдаа ялалт байгуулсан байна. Тэрээр эхний тойрогтоо ОХУ-ын их мастер Гунинатай тоглож 35 дахь нүүдлээрээ буулган авчээ.

Б.Мөнхзул. Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж