
“Бритиш Петролиум” компани нөхөн төлбөрт 20 тэрбум ам.доллар төлж байгаа нь тус компаний бараг нэг жилийн ашигтай дүйцэж байгаа юм. Мэдэгдэл хийснийхээ дараа Сванберг захирал “болсон эмгэнэлт явдалд харамсаж, уй гашуутай байгаагаа илэрхийлсэн бөгөөд ийм үйл явдал огтхон ч болох ёсгүй байсан. Манай компани даваа гаригт 2.6 тэрбум ам.долларын ноогдол ашиг тараах байсан ч үүнийгээ цуцалж байна. Түүнчлэн ирэх жилүүдэд учрах нэмэгдэл зардлыг төлөхийн тулд тус компани 10 орчим тэрбум ам.долларын хөрөнгөө зарах гэж байна” гэж ярьсан байна. Бритиш Петролиум компани үүнээс өмнө хамгийн сүүлд дэлхийн хоёрдугаар дайны үед хувьцаа эзэмшигчиддээ ноогдол ашиг хуваарилахгүй байх шийд гаргаж байжээ.
Т.Бадрах