УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Г.Батхүүгийн урилгаар Монгол Улсад ажлын хийж байгаа БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга, Өвөр Монголын өөртөө засах орны намын хорооны нарийн бичгийн дарга ноён Ху Чиньхуа Улаанбаатарын цагаар 10.30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Тэрбээр төлөөлөгчдийнхөө хамтаар энэ сарын 17-20-ны хооронд ажлын айлчлал хийх юм. Энэ хугацаанд ноён Ху Чиньхуа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Шадар сайд М.Энхболд нарт бараалхана. Мөн Улаанбаатар хотоос зүүн зүгт 58 км зайд орших Монгол-Хятадын хамтарсан Улаан цементийн үйлдвэрийн барилгын ажил, Хятадын хөрөнгө оруулалтаар баригдаж буй “Их үйлсийн эрэлд” орон сууцны хорооллын барилгын ажилтай танилцах юм байна.
Түүний Монгол Улсад хийж буй айлчлалыг улстөрийн хүрээнийхэн “Тавантолгойн орд болон Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар ид хэлэлцэж байгаа үед айлчлан ирж буй нь санамсаргүй товлосон цаг хугацаа биш. Дээр дурдсан асуудлуудыг аль болох өмнөд хөршид ашигтай байдлаар шийдүүлэх зорилго өвөртлөн ирж байж болзошгүй” хэмээн дүгнэж байна.

Г.Дарь