Нигерийн хөлбөмбөгийн шигшээ багийн хөгжөөн дэмжигчдэд тэмцээн дээр тахиатай очихыг хориглов. Нигерчүүд тахиаг аз авчирдаг гээд Нигерийн багийн тоглолтуудад авч орох хүсэлтэй байжээ.
Нигерийн нэгэн хөгжөөн дэмжигч Жон Окоро гэгч тахиаг цэнгэлдэх хүрээлэнд оруулахгүй гэсэн хориг нь инээд хүрмээр гэж хэлэв. Түүний хэлснээр 1998 оны Францын тоглолтоор нигеричүүдэд тахиагаа авч цэнгэлдэхэд орохыг хэн ч хориглоогүй гэнэ.

Одоо тахиагаа яах гэж байна гэсэн асуултад хариулахдаа сахиусаа хэзээ ч идэхгүй гэж Окоро хэлжээ. Тэр тахиагаа найздаа бэлэглэхээр шийдсэн гэнэ.
Дашрамд сануулахад, Нигерийн баг хэсгийн эхний тоглолтдоо Аргентинд 0:1 харьцаагаар хожигдсон бөгөөд өнөөдөр Грекийн багтай, 22-нд Өмнөд Солонгосын багтай тус тус тоглох юм.