
Монголын рок попын хамтлаг дуучид дундаас хамгийн царайлаг эрэгтэй дуучин нь “Номин талст” хамтлагийн дуучин Хаянхярваа буюу Хаянаа гэнэ. Манай сайт долоо хоногийн турш Монголын рок попын хамгийн царайлаг эрэгтэй дуучин хэн бэ? гэх санал асуулгыг уншигчдынхаа дунд явуулсан. Санал асуулгаар “Номин талст” хамтлагийн дуучин Хаянаа 39 хувийн саналаар тэргүүлж, 21 хувийн саналаар “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд удаах байрт жагссан байна. Харин тэдний араас “A Capella” хамтлагийн дуучин Одбаяр 13 хувь, дуучин ВХ дөрвөн хувийн санал авчээ.
М.Анир