“Мемори Поп Оркестр” тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

“Мемори Поп Оркестр” тоглолт болно

Дуурь бүжгийн эрдмийн театрт энэ сарын 23, 24-нд “Мемори Поп Оркестр” тоглолт болох гэж байна. Тоглолтод П.И.Чайковский Попури; В.А.Моцарт Fantasia, Alla Figaro; Queen-Bohemian Rapsody; Ennio Moriccone-Once Upon a Time in The West, Misson; Claude Morgan-El Bimbo; Vangelis-Pullstar; Anderson-Dancing Queen; Vivaldi-Presto; Monte-Chardash; George Gershwin-An American in Paris; Б.Шарав-Сэтгэлийн эгшиг; З.Хангал-Аяны шувууд зэрэг дэлхийн болон Монголын сонгодгууд эгшиглэх аж. Мөн Ардын жүжигчин А.Долгор, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол Б.Эрдэнэтуяа, дуучин Ө.Уянга, гоцлол дуучин Г.Шижирболд, төгөлдөр хуурч С.Алимаа, хөгжимчин П.Баттөр, дуучин Ц.Хулан, “Black and White” зэрэг хамтлаг, дуучид оролцоно. Харин симфони оркестрыг удирдаач Н.Туулайхүү /УГЗ/ удирдах юм.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж