
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимаас өнөөдөр одон медаль шагналын тогтолцоог өөрчлөх, боловсронгуй болгох чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөөд байсан ч ирц хангалтгүйгээс тодорхойгүй хугацаагаар хойшлуулахад хүрчээ. Учир нь нээлттэй хэлэлцүүлэгт аль болох иргэдийн санаа бодлыг сонсоход чиглэдэг юм. Ингэснээр Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулах хуулийн төсөлд аль болох олон нийтийн санаа бодол тусгалаа олж, тэр хэрээр амьдралд нийцэхүйц хууль батлагдана гэж үздэгтэй холбоотой
Г.Дарь