Ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуультай холбогдох дөрвөн төрлийн төслийг авч хэлэлцэх юм байна. Тодруулбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нарын өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус бүр хэлэлцэх эсэхийг  шийдвэрлэх аж. Мөн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.

Түүнчлэн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2010 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх аж.

  Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Автотээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна.
Чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж