100 мянган LEGO-гоор робот шатар урлажээ

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

100 мянган LEGO-гоор робот шатар урлажээ

LEGO гэх эвлүүлдэг тоглоомоор янз бүрийн зүйлийг, бүр хэдэн сая хүнтэй метрополис хотыг дуурайлган хүртэл барьж байгуулах болсон билээ. Харин энэ удаад аварга том шатрын хөлгийг бүтээсэн байна. Ингэхдээ шатрын бүх л хэсгийг LEGO холбож бүтээсэн бөгөөд гагцхүү өөрөө хөдөлдөг робот хэсгүүдийг багтаажээ. 14,5 кв.метр хэмжээтэй аварга том шатрын хөлөг болон бүрэлдэхүүнийг дөрвөн хүн бүтэн жилийн хугацаанд урласан байна.

LEGO мастер Стив Хассенплагаар удирдуулсан тэднийг LEGO компани албан ёсоор ивээн тэтгэсэн бөгөөд LEGO Mindstorms NXT технологийг ашиглан роботуудаа хөдөлгөөнд оруулжээ. Зохион бүтээгчид нь энэхүү агуу бүтээлээ энэ долоо хоногийн сүүлээр Чикаго хотноо болох Brickworld арга хэмжээний үеэр олон нийтэд танилцуулж, бодитоор робот шатар тоглож үзүүлэх гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж