Монгол зургийг орчин үетэй хослуулна

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Монгол зургийг орчин үетэй хослуулна

Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр 16.00 цагт “Монгол зураг” нийгэмлэгийн уран бүтээлчдийн хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ. Энэ үзэсгэлэнд үндэсний урлалын нэгэн бахархал болсон эртний уламжлалт монгол зургийн аргыг орчин үед бүтээлчээр хөгжүүлсэн уран бүтээлүүд дэлгэгдэх ажээ. Үзэсгэлэнд 20 шахам зураачдын 80 гаруй бүтээлүүд дэлгэн тавих юм байна. Хол ойрын жуулчин, гийчдийн сонирхлыг татахуйц  Монгол зургийн үзэсгэлэнг тухлан сонирхоорой.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж