“Туурайн төвөргөөн” наадам болно

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

“Туурайн төвөргөөн” наадам болно

Монголын шинэ хөгжмийн ассоциациас жил бүр зохион байгуулдаг “Туурайн төвөргөөн” хөгжмийн их наадам энэ сарын 14-26-ны хооронд болно.  Тус наадмын үйл ажиллагааг Улаанбаатар, Өвөрхангай, Элсэн тасархай, Хархорин, Эрдэнэзуу, Эрдэнэхамбын хийд, Хөгнө-Хан уул, Ширээ цагаан нуур, Өндөр гэгээн Занабазарын туурь, Их монгол уул, Нийслэлийн анхны туурь, Цонжин болдог, Хэнтий аймаг, Хэрлэнгийн хөдөө арал, Аураг ордны туурь болон Аварга тосон рашаан зэрэг чиглэлээр зохион байгуулах юм байна.  Наадамд ХБНГУ, Англи, Австрали, Бельги, Польш, Индонез, Вьетнам, Швейцарь зэрэг орны хөгжимчид хамтлаг болон хөгжим судлаач урлагийн төлөөлөгчид оролцох юм. Дашрамд сануулахад, уг наадам энэ жил 12 дахь жилдээ болох гэж байна. 

Б.Анх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж