“Халуун элгэн нутаг” дуунд хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

“Халуун элгэн нутаг” дуунд хүндэтгэл үзүүллээ

Улсын филармоныг үндэслэн байгуулагч Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын мэндэлсний ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Монголын хөгжмийн ертөнцөд хүндэтгэлтэй байр суурь эзэлдэг түүний мэндэлсэн ойг тохиолдуулан өнөөдөр 10.00 цагт Гадаад харилцааны яамны дэргэд оршдог “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд урлаг, соёлын байгууллагын төлөөлөгчид хүндэтгэл үзүүлжээ.  Орой 19 цагаас  ойд зориулсан тоглолт болж улсын симфони оркестр, Морин хуурын чуулга, “Баян Монгол” чуулга оролцон тоглох юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж