“Nokia” залуу хэрэглэгчдэдээ Х5-01-ийг зориулав

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

“Nokia” залуу хэрэглэгчдэдээ Х5-01-ийг зориулав

Сингапурт даваа гаригт болсон Nokia Connection арга хэмжээний үеэр дэлхийн номер нэг гар утас үйлдвэрлэгч “Nokia” компани өсвөр насны хэрэглэгчдэдээ зориулсан Х5-01 загварын гар утсаа танилцуулсан байна. Ердийнхөөс арай өөр загвартай, гадаад үзэмж, загварын хувьд бусдаас ялгагдах Nokia X5-01 нь дөрвөлжин хэлбэртэй, гулгадаг QWERTY товчлууртай бөгөөд Symbian S60 үйлдлийн системтэй, 2,36 инчийн QVGA дэлгэцтэй юм. Түүнчлэн Wi-Fi, Bluetooth холболт, USB оролттой, 5,0 мегапиксель камертай. Хурц тод өнгөний сонголттойгоор гарах Nokia X5-01 гар утас энэ оны гуравдугаар улирлаас эхлэн 165 еврогийн үнээр Индонезид анхлан худалдаалагдаж эхлэх ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж