“Microsoft” Xbox 360-ын шинэ хувилбарыг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

“Microsoft” Xbox 360-ын шинэ хувилбарыг танилцууллаа

Энэ долоо хоногийн сүүлчээр худалдаанд гарах “Microsoft” корпорацийн Xbox 360 тоглоомын консолын шинэ хувилбар нь Wi-Fi болон 250GB багтаамжтай болон сайжирсан ч үнийн хувьд хуучин хувилбартай ижил үнээр худалдаалагдах гэнэ. Жил бүр болдог “Microsoft” корпорацийн E3 хэвлэлийн их хурлын үеэр тус корпораци шинэ бүтээлээ танилцуулсан бөгөөд шинэ загварын Xbox 360 консол нь өмнөхөөсөө овор багатай, нимгэн, дуу багатай бөгөөд салгаж авч болох 250GB багтаамжтай хатуу диск, таван USB оролттойгоос /хоёр нь урдаа, гурав нь ард талд байрласан/ гадна Wi-Fi-д холбогдох юм. Харин үнэ нь хуучинтайгаа адил 299 ам.доллар ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж