Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Яриагаа хазаарлах

Яриагаа хазаарлах Сэдэв: Иаков 3:1-12

Хэл
хүний
амны хөндийд байдаг маш
жижигхэн эрхтэн. Мөн хэлний тусламжтайгаар хүмүүс хоорондоо ярьдаг.
Хүний
ярианы бараг 80 хувь нь ямарч хэрэггүй байдаг гэсэн судалгаа бий. Өөрөөр
хэлбэл
хүн өөрөө өөрийнхөө ярианаас болж асуудалд орох нь элбэг. Тиймээс хүмүүс
бид
нар өөрсдийнхөө яриаг захирч байх хэрэгтэй юм. Энэ талаар Библи юу
өгүүлэх бол.
Библи, Иаков 3:1-12

Иаков 3:1 “Ах
дүүс минь, багш нар бид үлэмж хүнд
шүүлтэд орно гэдгийг мэдэн, та нараас олон хүн багш болж болохгүй”.

Энэ
ишлэл дээр багш хүмүүс үлэмжийн хүнд шүүлтэнд орно тиймээс битгий багш
болхыг
хүс гэсэн ойлголтыг Иаков өгхийг хүссэн. Учир нь тухайн нөхцөл байдлыг
харах юм
бол энэ ном маань тархсан Иудейчүүдэд бичигдсэн ном. Иудей хүмүүс арван
гурван
нас хүрэхдээ л Хуучин Гэрээний эхний таван номыг цээжээр уншиж шалгалт
өгдөг
байсан. Тэгхээр Иудей хүмүүс бараг л бүгдээрээ Бурханы талаар харь
хүмүүст зааж
чадхаар мэдлэгтэй байсан гэж хэлж болно. Тиймээс нэгдүгээрт хуурамч багш
нар
олноор гарч ирхээс Иаков хамгаалсан. Хоёрдугаарт бусдад Бурханы талаар
заах
хүмүүс илүү хүнд шүүлтэнд орно. Гуравдугаарт багш хүмүүс хэл амаа бүрэн
захирч
чаддаг хүмүүс байх ёстой. Үүний тухай
цааш Иаков нэлээн тайлбарлаж ярих болно.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж