Ардчилсан намын залуус чуулна

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын залуус чуулна

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны ээлжит бус IV Үндэсний чуулганыг өнөөдөр хуралдуулахаар болжээ. Түүгээр  бүтэц, зохион байгуулалтын асуудал хэлэлцэх ажээ. Өмнө нь болсон тус холбооны бага чуулганы ээлжит II хуралдааны үеэр  Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр ажлаа хүлээлгэж өгөхөө албан ёсоор мэдэгдсэн байна.

Дүрмээр 36 хүртэл насныхан холбоонд гишүүнчлэлтэй байхаар заасан байдаг аж. Харин холбооны ерөнхийлөгч Л.Гантөмөр 36 нас өнгөрч буй тул ажлаасаа чөлөө мэдүүлжээ. Энэ асуудлыг чуулганаар хамгийн гол болгон хэлэлцэх юм байна. Ардчилсан залуучуудын холбооны үндэсний чуулганд 200 гаруй гишүүн оролцох ажээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж