Д.Эрдэнэбат: Нялхсын өвчнөөр өвдөх хугацаа дууссан

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: Нялхсын өвчнөөр өвдөх хугацаа дууссан

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатаас дараах асуултад хариулт авлаа.

-Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаараа намын ерөнхий нарийн бичгийн даргаа өөрчилнө гэж мэдээлсэн ч, тийм зүйл болсонгүй. Төлөвлөгөөнд өөрчлөлт оржээ гэж ойлгож болох уу?

-Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан болохын өмнө “Ардчилсан нам ерөнхий нарийн бичгийн даргаа өөрчлөх нь” гэсэн мэдээлэл их явсан. Ер нь ч Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал, Гүйцэтгэх зөвлөлийн хурал болохоор дарга,  цэргээ солих нь гэх мэтээр хэвлэлээр их бичдэг. Олон янзын санаатай хүмүүс байхыг би үгүйсгэхгүй. Хамгийн гол хэн ийм зүйл бичүүлээд байна вэ гэдгийг тэр улсуудтай нь ярих нь зөв байх. Өнөөдөр Ардчилсан намын удирдлага ажлаа хийгээд явж байгаа гэж ойлгодог. Өнөөдөр Ардчилсан намын өмнө тулгамдаж байгаа олон асуудал бий гэдгийг ч би хувьдаа хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ энэ нам өнөөдөр бодлогын нам руу явах цаг нь болсон. Бид 20 жил амьдрахдаа энэ идэр насан дээрээ ирж байж, нялхсын өвчнөөр өвчлөх цаг хугацаагаа дуусгасан гэсэн ойлголттой байгаа. Тийм учраас өнөөдрийн Үндэсний зөвлөлдөх хорооны хурал илүү бодлогын шинжтэй боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж