
Лхагва гаригт танилцуулсан Испанийн засгийн газрын хөдөлмөрийн зах зээлд хийх шинэчлэлийг эсэргүүцэн Испанийн үйлдвэрчний эвлэлүүд есдүгээр сарын 29-нд бүх нийтийн ажил хаялт хийхийг уриаллаа гэж “BBC” агентлаг мэдээллээ. Испанийн Засгийн газар сүүлийн хоёр жил үйлдвэрчний эвлэлүүдтэй хэлэлцээр хийсэн ч үр дүнд хүрээгүй тул засгийн газар шинэчлэлийн бодлогоо хүч түрэн хэлэлцүүлэхээр шийдсэн байна. Испанийн засгийн газрын хэрэгжүүлэх гэж байгаа бодлого нь бизнесүүдэд ашигтай ч ажилчдад халтай, эрхийг нь зөрчиж байна гэж Испанийн “UGT” үйлдвэрчний эвлэлийн удирдагч Кандидо Мендез ярьж байна.
Т.Бадрах