Амьдрал богинохон Алдаж болохгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Амьдрал богинохон Алдаж болохгүй

Туулж
өнгөрүүлсэн амьдрал минь ихэд юм туулсан мэт боловч энэ бие минь 23
настай. Би Улаанбаатар хотод төрж өссөн. Би нийслэлийн ,,, р сургуулийг
1- 10 анги хүртэлээ суралцсан юм. Тэр үед 10 жил байсан. Би эмээтэйгээ
амьдардаг байлаа. Аав маань өөр хүнтэй суугаад тусдаа амьдардаг.
Ээжийгээ би мэдэхгүй ээ. Багад маань юм ихэд хомс байсан юм. Хаяа
эмээтэйгээ өлсөж сууна эмээ минь надад гоё гоё зүйлс авч өгдөг. Гэхдээ
тэр маань өөрөө юу ч иддэггүй байсан юм билээ. 

Би цатгалан л бол боллоо гээд эмээ маань өдөржин зүтгэдэг байлаа
энэ байдлыг 3 р ангид байхдаа мэдээд ихэд уйлж эцэг эхдээ гомдож уйлж
байж билээ.

Тэгээд би эмээгээсээ нууцаар ногоон зойронд төмс зөөдөг байлаа
хичээлдээ явна тоглоно гээд гарна найзуудтайгаа явж байгаад гэнэт
зугтана.  "Эмээ би гаднаас мөнгө оллоо" гээд 1000 төгрөг өгдөг байсан 2
оос 6 хүртэл ажиллаад авдаг байсан нь тэр шүү дээ. 6 ангид байдах эцэг
маань шинэ эхнэр дагавар хүүхдээ дагуулсаар ирсэн юм. Миний амьдралын
сүйрлийн эхлэл энэ байсан мэт санагдаж байна.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж